Б.Пүрэвдорж МАН-ын Бүлгийн даргаар Ж.Батжаргал сонгогдсоныг уншиж сонсгохоо хойшлууллаа

Zuv.mn
14 цаг 56 минутын өмнө

УИХ-ын Нэгдсэн чуулган хуралдаж, Засгийн газрын гишүүн, ХЗДХЯ-ны сайдаар Б.Энхбаярыг томилж байгаагаа танилцуулж, гишүүд асуулт асууж байна.

Энэ үеэр хуралдаан даргалагч, УИХ-ын Дэд дарга Б.Бүрэвдорж Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас чөлөөлж, Ж.Батжаргалыг томилсон тухай албан бичгийг уншиж танилцуулахаа хойшлуулж байгаа мэдэгдэв.

Тэрбээр “Надад Ж.Бат-Эрдэнийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас чөлөөлсөн тухай, Ж.Батжаргалыг УИХ дахь МАН-ын Бүлгийн даргаар томилсон тухай хоёр албан бичиг ирсэн. Хоёулаа 36 гишүүний гарын үсэгтэй. Гэхдээ би энэ бичгийг уншиж сонсгохоо ирэх даваа гараг хүртэл хойшлуулж байна. Хэрвээ сонсгочих юм бол хэсэг бүлэг хүний эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тиймээс хоорондоо ярилцаад бүлгийн даргынхаа асуудлыг шийдчих. Тэгээд би танилцуулна” гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна