Т.Даваадалай: Тэгш сондгой дугаарын хязгаарлалт хийхийг иргэдийн 70 хувь нь дэмжээгүй байсан

Х.Есү
5 цаг 31 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

-Тэгш сондгой дугаарын хязгаарлалтын дүн хэзээ гарах вэ? 

-Улаанбаатар мэдээ пэйж дээр нээлттэй санал авсан. Өчигдрийн байдлаар 2000 гаруй иргэн санал өгсөн байсан. 30 хувь нь дэмжиж байна лээ. 70 хувь нь дэмжээгүй байсан. 

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр театр барина гэх асуудал нэлээдгүй шүүмжлэл дагуулаад байна. Та үүн дээр тайлбар мэдээлэл өгөөч? 

-15 хүний саналаар тухайн асуудлыг шийдсэн. Ирцийн тухайд гэвэл олонхийн саналаар шийдсэн асуудал байгаа. 15 хүн гэхээр ирцдээ хүрсэн гэсэн үг. 

Анх үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 1200 гаран га газар байсан. 300 га газрыг тасалж хувийн компанид гурван байгууламжаар өгөөд өнөөдөр гольфийн талбай, ассем вилла, скай ресорт байдаг. Одоо 973га газартай. Үүний 300 орчим нь Улаанбаатар хотын зүүн бүсийн зарим усны нөөцийг хангахад зориулагддаг. Бусад талбар дээр тодорхой нийгмийн үйлчилгээний төвийг барихад боломжтой байгаа. 

Театр барих нь ундны усны нөөцөд нөлөөлөхгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна