Т.Аубакир: Цалин нэмэхийн тулд хүүхдийн мөнгөнөөс хасна гэсэн зүйл байхгүй

Х.Есү
5 цаг 8 минутын өмнө

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Яг одоо төсвийн байнгын хорооны даргын өрөөнд хурал зохион байгуулагдаж байна. Багш эмч нарын цалинг 15-20 хувь нэмэхийн тулд шаардлагатай эх үүсвэрийг хаанаас яаж гаргах талаар ярилцаж байна. 

Багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд хүүхдийн мөнгө рүү ч орж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Цалин нэмэхтэй холбоотой хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж эхэлж байна. 

Мөн нөгөө талдаа жагсаад цалин нэмдэг юм байна гээд бусад төрийн албаныхан ч цалингийн асуудлыг ярьж эхэлж байна. Нэлээдгүй ярвигтай л болж байна. 

Цалин нэмэхийн тулд хүүхдийн мөнгөнөөс хасна гэх зүйл яригдаж байгаа. Гэхдээ би хасуулахгүй гэж хэлээд гараад ирлээ. Мөн нийгмийн даатгалын сан руу ч орж байна. Гэхдээ энэ зөвхөн ярилцаж байгаа асуудлууд шүү. Эцсийн шийдвэр биш. 

Урсгал зардлаас тодорхой хэмжээнд бууруулна. Гэхдээ үүнээс хэмнээд хэмнээд олигтой зүйл гарахгүй. 100 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй. 

Ирэх жил бид 1.351.000 хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно гээд төсөвлөчихсөн явж байна. Миний хүүхдийн мөнгийг хасчих аа гэж хэн хэлэх вэ дээ. Хүүхдийн мөнгө гэдэг маань халамж ерөөсөө биш. Газрын доорх баялгийг тэгш хүртээж байгаа нэг хэлбэр гэж ойлгоорой. 

Тиймээс хүүхдийн мөнгөнөөс хасуулахгүй" гэжээ. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.212
    3 цагийн өмнө

    Энэ казакууд монголд ирж сууришаад одоо төрийн сайд болоод ярьж байгааг хардаа өлгийд бараг бүгд гүрпийн мөнгө авдаг болсон байсан биз дээ даварч байна муу хасгууд

    Хариулах