МАН-ын их хурал энэ сарын 15, 16-нд болно. Хурлаар Улс төрийн намын тухай хуульд нийсэн шинэ дүрмийг батлахаас гадна, даргын сонгууль болно гэж ЕНБД Я.Содбаатар өчигдөр мэдэгдлээ.
Түүний мэдэгдлээс олонх “Бага хурлаар хоорондоо өрсөлдсөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар хайнаа хагалах нь” гэсэн ойлголт авсан болов уу. Гэхдээ эх сурвалжийн хэлснээр, даргын сонгуульд арай өөр зургаар өрнөж магадгүй аж.
Тодруулбал, МАСЗХ угшилтай талаас Г.Занданшатарыг даргын сонгуульд өрсөлдүүлэлгүй үлдээж, оронд нь өөр "өвдөг шороогүй" хүн сойх сураг байна. Олон хувилбар дотроос нэг нэр сонсогдсон Н.Учрал гэнэ.
МАН-ын дүрэм ёсоор намын дарга Еранхий сайд байдаг. Г.Занданшатар МАН-ын даргын сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, маш хортой жишиг үлдээн барин зууралдсан нь ч ийм шалтгаантай. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан намын дарга болсныхоо дараа “Эрх мэдлийг минь өгөөч” хэмээн Г.Занданшатарыг хүчээр буулгах нь ойлгомжтой байсан. Учир нь, намын даргын сонгуульд нэр дэвшиж байгаагаа зарлахдаа л намын даргаас гадна Ерөнхий сайдын чиг үүргийн ажлуудыг дурдаж, хийж хэрэгжүүлнэ гэж амалж байсан юм.
Г.Занданшатарын хувьд, түүнийг Ерөнхий сайд болсноос хойш Засгийн газраас олон улсад үүсгээд байсан Оюутолгойгоос авлига авсан төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой нууц маргааны сураг тасарсан.
Гашуун сухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын төмөр замын төсөл жин тан болсны дараа яригдаж, бүтээн байгуулалт нь нүд ирмэхийн зуур дуусаж, хувийн хэвшлийн ААН-үүд жилд 15 сая тонн нүүрс нэмэлтээр экспортлон улсад өгөөжөө өгөх байсан Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан төмөр замын асуудал сөхөгдөө ч үгүй буй.
Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн Монголын талын бүтээн байгуулалт ноднин дуусахад тухайн үед Зам тээврийн, хөгжлийн сайд байсан С.Бямбацогт “Монголын талын төмөр зам хилд тулж очсон. Одоо нэг рельс тавиад л хил давна. Цаана нь 350 метрийн цаана Хятадын талын төмөр зам ирчихсэн байгаа” гэж мэдэгдэж байв. Дотооддоо төсвөө нааш цааш нь болгосноос гаднаас мөнгө олж ирэх нь уг нь хамгийн сайн арга боловч энэ ажил Г.Занданшатарын үед тодорхойгүй шалтгаанаар дарагдаж буй. Гэхдээ энэ сүүлд тусам нь хөндөх том сэдэв учир МАН-ын даргын асуудал руугаа эргээд оръё.
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад зүтгэх үед “2027 онд Ерөнхий сайдын хувиар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм гэнэ лээ” гэсэн яриа гарч байсан. Өнөөдрийг хүртэл асуудал яг энэ зургаар явж байв.
Тэгвэл Их хурлаар намын даргад өөр хүн өрсөлдүүлэхээр болсон нь байдал өөрөөр эргэж мэдэх болсныг харуулж байна.
Тодруулбал, намын даргын сонгуульд Ерөнхий сайдтай нэг фракцын хэн нэгэн нэр дэвшиж ялалт байгуулна. Тэр хүн Д.Амарбаясгалан шиг Ерөнхий сайдын суудал нэхэхгүй байж байгаад 2027 онд Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Ерөнхий сайд болно.
Нөгөө нь, ерөөс сонгууль бүрт ялагдаж байгаа Г.Занданшатарыг гаргаж, МАН-ын шинэ дарга Ерөнхий сайд болоод явах хувилбар бий. Г.Занданшатар албан тушаалтайгаа зууралдаж байгаагийн цаана Ерөнхийлөгчид үзэх амбийц байна уу, юу ч үгүй хоцрох айдас байна уу гэдгийг бид удахгүй харах боломжтой гэсэн үг.
Гэхдээ аль, аль хувилбар Д.Амарбаясгалан намын даргын "дахин" сонгуульд нэр нэр дэвшээгүй тохиолдолд л хэрэгжих боломжтой.
Өчигдөр Прокуророос мэдээлэл хийж, мөрдөгчөөс гаргасан санал үндэслэлтэй гэж үзэж, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтад заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашгилах, их хэмжээний хахууль авах, Эрүүгийн хуулийн 22.10.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэж мэдээлсэн.
Энэ бол Д.Амарбаясгалан буруутай гэсэн үг биш. Мэдээлэл өгсөн прокурор ч үүнийг тодотгосон. Гэвч намын даргын сонгуульд өрсөлдөх боломжийг нь хаах хэмжээний саад болж магадгүй. Хэрвээ тэгвэл Г.Занданшатар намын даргад нэр дэвших эсэх асуудлыг дахиж авч үзэх шаардлага гарч магадгүй юм байна.
Эцэст нь хэлэхэд, МАН-ын даргын сандал суудлын асуудал дуусна. Харин ялагч тодрох тэр цэгт хүртэл өрнөсөн тэмцэл маш буруу жишгийг тогтоож, ард иргэдийг айдас, болгоомжлолд автуулж байгаа бөгөөд төрийн эрх гагцхүү ард түмний гарт байдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.91
Ялагдаад Ялагдаад яасан ч үгүй гэж эргүүтэж зөрүүдлээд байгаа увайгүй зангараггүй Зандан ард иргэдийн итгэл найдлагыг алдсан.Их хурал дээрээ хүртэл 100 хүнээс 70 нь татгалзсан шүү дээ
Хариулах103.212.162.100
Ёстой галзуугийн өдрийн тэмдэглэл байна
Хариулах202.126.89.56
Амарбаясгалан шиг сэтгэхүйтэй , хулгайч луйварчин замтай залуус одоо улс төрд орон зайгүй болсон..Шинэ үe гарч ирж байгаа...Путинист дарангуйлагч,авлигач хорчин зан чанар одоо явцгүй болсон..Амарсайханыг засгаас хөөж байгаа нь маш зөв..Учрал хамаагүй дээр залуу шшүү...
Хариулах202.126.91.169
Энэ бол захиалгатай мэдээлэл байна.
Хариулах103.57.94.204
Амарбаясгалангаас үхтэлээ айж бна даа. Үзээд бай. Бууж өгч үл болно.
Хариулах66.181.180.154
Зөв хувилбар байж магтдаггүй дээ...
Хариулах