Засгийн газрын ээжит бус хуралдаанаар шатахууны нийлүүлэлт болон бусад асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. АИ92 дээр үүссэн шок өнөөдрөөс хэвийн байдалд орж байна. Орон нутгууд руу 5600 тонн шатахуун ачигдчихсан явж байгаа.
Өнөөдөр 2 цагаас эхлэн АИ92 бензинийг хязгаарлалтгүй олгоно. Тиймээс иргэд маань түгээгч нартай хүндэтгэлтэй харьцаарай гэж уриалмаар байна.
Монголбанкнаас 300 тэрбумын санхүүжилтээр дотоодын бүх савнуудаа дүүргэхийг Засгийн газраас даалгалаа.
-Өнөөдөр байдал хэвийн болно гээд 2 долоо хоногийн турш явлаа шүү дээ. Яг зүгээр болох юм уу?
Өдөр өдрөөр байдал дээрдэж байна гэж хэлсэн болохоос бүтэн зүгээр болчихлоо гэж ерөөсөө хэлээгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.121.184
Гайгүй л болж байх шиг бншдээ. Өөрсдөө шатахуун гаргадаггүй гаднаас гуйж гэрээ хэлцэл хийж авдаг бас хугацаа хэрэгтэй байхад богино хугацаанд юун их юм шаарддагын
Хариулах