УИХ-ын С.Цэнгүүн гишүүн хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Би улс төрд ороод хүнд галтай сэдвүүдийг авч хэлэлцэнэ гэж өөртөө амласан. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд олон асуудал дээр шүгэл үлээж ажиллалаа.
Багш нар маань өнөөдөр үнэхээр болохгүй болоод л ажил хаялт зарлаж байгаа. Цаг тухайд нь тэдний цалинг яагаад нэмж байгаагүй юм.
МАН сонгуулийн өмнө гоё нэртэй бэлэн мөнгө тараах нь эдийн засагт асар их хор хөнөөлтэй.
Мөнгө цаас болоод байгаа нь үнэн. Гэхдээ хүүхдийн мөнгийг хаслаа гээд өөр хасах ёстой олон төсөл хөтөлбөрүүд байхад ямар ч өөрчлөлт гарахгүй гэдгийг хэлж байгаа.
Төсөв өөрийнхөө данхар бүтцийг багасгаж, үр ашиггүй төслүүдээ хасах ёстой. Би иргэдийнхээ саналтай бүрэн нийлж байгаа. Бид Улсын төсвөөс хасах танах шаардлагатай зүйлсийг нэгтгэж 1.2 их наяд төгрөгийг хэмнэх боломжтой саналыг гаргасан.
Бид бүхэн хүүхдийн мөнгөнд гар хүрэлгүйгээр улс орондоо тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх боломжийг гаргаж тавьсан. Харамсалтай нь бидний гаргасан санал байнгын хороон дээр унасан.
Үндсэндээ МАН-д итгэл алдарч байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.121.47
Хүүе, бүх засаг төрийг татан буулгаад энэ их мэдэгч хүүхний мэдэлд очуулчихвал болох бишүү. Бүтэхгүй бол дахиад л шинээр тоглоомоо эхлүүлчихнэ штэ
Хариулах