Ж.Бат-Эрдэнэ: Бид ойрын хугацаанд эвлэрчих байх. Юун түрүүнд бүлгийн даргын асуудлыг нэг мөр болгох ёстой

С.Гандэлгэр
13 цаг 53 минутын өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаад байгаа асуудлаар бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

Тэрбээр "Улс орны нөхцөл байдлыг зөвөөр дүгнэх хэрэгтэй. Юуны төлөө олонх болсон нам билээ. Бид анхнаасаа цалин нэмье л гэж байсан. Засгийн газар өөрсдөө чадахгүй, болохгүй гэж байсан болохоос бүлгийн хурал дээр дэмэье л гэж байсан. 

Олонх болсон намын хувьд маш том хариуцлага хүлээж байгаа. Ойрын хоёр хоногтоо учраа олох байх. Юун түрүүнд бүлгийн даргын асуудлыг нэг мөр болгох ёстой. Нэн тэргүүнд журамтай, зарчимтай байх хэрэгтэй. Одоо нэг хэсэг нь хуралдана гээд, нэг хэсэг нь хуралдахгүй гээд байвал хэн ч хожихгүй. Бүлгийн даргын тамга надад байгаа. Ж.Батжаргал гишүүнтэй олон уулзсан. Тамга тэмдэгийн араас яваад байгаа зүйл байхгүй гэж хэлсэн.  Бүлэг хагаралдаад үзэн ядаад байгаа юм алга" гэлээ.  





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    8 цагийн өмнө

    1 NEG DOLDOIG BUUDAAD ALCHIH YUMSAN

    Хариулах
  • 122.201.31.243
    10 цагийн өмнө

    МАНын заваан хулгайчууд албан тушаалын төлөө хулгайхаа захаас эхлэнгүүт бүгд МАНчид ихэд сандарч байна даа одоо бүгд хэдэн биенийхээ хулгайг ил болгож шүгэл үлээж нүглээ нимгэл та нар түүхэнд шанзав Бадамдоржоос ч дор хараар үлдэнэ заяа ханаж чаддаггүй хулгайчууд бүгд хулгайгаа ил болгоод балиар намаа тарааж очих газраа очичгоо

    Хариулах