Б.Түвшин: Намайг 1xbet, нүүрс, банк бустай холбож сэвнэ 300.000 доллар өг гэж сүрдүүлсэн

Х.Есү
9 цаг 56 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Түвшинг заналхийлж 300.000 доллар нэхсэн асуудал үүсэн талаар тэр цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэгвэл бид түүнээс зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр, "Миний нэг танил хүн уулзаад та 1xbet -тэй холбогдоод байсан. Энэ талаар чинь цаашдаа сэвнэ, нэвтрүүлэг хийнэ, нүүрстэй ч холбоно, банк бустай ч холбоно. Тиймээс та 300.000 доллар өг гэж хэлсэн нь үнэн. 

Би тухайн үед тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Гэвч дараа нь энэ нийгмийн үзэгдэлтэй тэмцэж үгүй гэж хэлэх ёстой гэж үзсэн. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байдаг крипто бирж эрхэлдэг компани байгаа. 

Энэ нь крипто арилжаа хийхэд л зориулагдсан байгууллага. Би хувь эзэмшдэг. Энэ талаар нээлттэй хөрөнгө орлогын мэдүүлэг дээр хүртэл байгаа. Одоо тухайн байгууллагын үйл ажиллагаа хууль гарсантай холбогдуулан зогсчихсон байгаа. Хууль бус зүйл байсан бол өдийд шалгаад явж байгаа шүү дээ. Үүнээс болж ямар нэгэн дарамт шахалтад өртөж болохгүй. 

Бусад хүмүүст сургамж болох үүднээс энэ асуудлыг олон нийтэд хэлж байгаа юм. Тэрнээс биш би айсандаа хэлж байгаа зүйл биш шүү. Хэвлэл мэдээллийн хүн таныг дарамталсан уу гэж асууж байна лээ үгүй шүү. 

-Төсвийн асуудал дээр байр сууриа илэрхийлээч. 

Төрийн урсгал зардал хэрээс хэтэрч байна. Тэр чинь нэг жилд л идэж уугаад дуусгах зүйл шүү дээ. Бидний гол орлого бол уул уурхайн орлого. Энэ орлогынхоо 70-аас дээш хувийг нь шууд идэж уугаад дуусгаж болохгүй учраас тодорхой дүнгээр хязгаарлах ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.101.94.74
    8 цагийн өмнө

    Энэ хулгайч л байсан ш дээ. Хадгаламж зээлийн хоршоо гэж мөнгө хүүлдэг луйврын бизнэстэй, бас крипто гаргаж баахан хүний мөнгө лувардсан луйварчин биз дээ. Тэр 300,000$ чинь крипто гаргаад чиний луйвардсан мөнгө биз дээ. Чи өгөх л хэрэгтэы дээ!!!

    Хариулах
  • 99.199.106.43
    8 цагийн өмнө

    Новш юм аа. Элдэв янзын бизнес эрхэлдэг бол тэрийгээ л хий л дээ. Их хуралын гишүүн болж хулгай хийх гээд л ороо биз. Ер нь хүн бүр хуулийн өмнө адил байна харин их хуралын гишүүд халдашгүй эрхтэй гэж үндсэн хуулиасаа өөр заалт оруулчихсан болохоор бүх адгийн хулгайчуудбн оргонодог үүр болж дээ. Эмгэнэл

    Хариулах