Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүний бүрэн эрхээр түрий бариад хуулийн хариуцлагаас зугтдаг байж болохгүй

Х.Есү
9 цаг 37 минутын өмнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Ямар ч тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхээр түрий бариад хуулийн хариуцлагаас зугтдаг байж болохгүй. 

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэрэгт холбогдсон л бол шууд бүрэн эрхээс нь түдгээлзүүлдэг байя гэж байна. Та үүн дээр санал нийлэх үү? 

Би С.Ганбаатар гишүүнтэй санал нийлэхгүй. Энэ бол нэг талдаа маш буруу. Ямарваа нэг байдлаар хэрэг бүртгэл мөрдөн байцаах ажиллагаа нь явагдаад үнэхээр асуудалтай байвал халдашгүй байдлын байнгын хороогоор ордог. Хэд хэдэн гишүүд дээр асуудал үүсэж байсан кэйсүүд олон бий.

Миний кэйсийг бодоод үз л дээ. Хэрэг үүсгээгүй байж бүрэн эрхээс нь тздгэлзүүлсэн. Эцэс сүүлдээ явж явж бүгд л хэрэгсэхгүй болсон шүү дээ. Тухайн үед би Дорнод аймгаас сонгогдсон байсан. Дорнодчуудын сонгосон хүн нь ажлаа хийж чадахаа больсон. Тухайн орон нутгийн эрх ашиг хөндөгдөж байна гэсэн үг" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна