Г.Дамдинням: Энэ удаагийн хэлэлцээрийн хүрээнд бид Онтрэгийн асуудлыг ярихгүй

Х.Есү
8 цаг 13 минутын өмнө

АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Оюутолгойтой холбоотой гурван үндсэн асуудлаар хэлэлцээр эхэлчихсэн явж байна. Нэгдүгээрт зээлийн хүүг бууруулах асуудал. Хоёрдугаарт үндэсний баялгийн санд орох мөнгө нь аль болох эрт орж ард иргэдэд шууд өр өгөөжөө өгөх ёстой. Менежментийн төлбөрийн асуудал байгаа. 

Гуравдугаарт засаглалын асуудал. Энэ нь юу вэ гэхээр Монголын талыг төлөөлж байгаа гурван гишүүнээс гадна чөлөөт төлөөлөн удирдах гишүүнтэй болох тухай асуудал байна. Эдгээр хүмүүс шууд хориг тавих эрхтэй болох гэх мэт асуудлууд байна. 

Монголчууддаа ээлтэй шийдвэр гаргахаар баг маань ажиллаж байна. Нааштай үр дүн гарна гэж итгэж байна. 

Онтрэтэй холбоотой асуудал энэ бүх хэлэлцээрийн төгсгөлд яригдах ёстой. Энэ удаагийн хэлэлцээрийн хүрээнд бид Онтрэг тухайлан ярихгүй. Рио Тинтогоос бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцээрт ирсэн" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна