О.Номинчимэг: Манай улс төр баялаг тойрсон олигопол хүмүүсийн тавцан болчихсон

Х.Есү
2025/10/30

УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохыг цуцлах өргөдлийг дэмжиж буй эсэх талаар асуудлыг тодрууллаа.

Тэрбээр, "Ирэх долоо хоногт өргөдлийн байнгын хороо энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Энэ заалтын гол санаа нь иргэн хүн өөрийн ажил мэргэжлээ орхиод төрд зүтгэх гээд ордо. Тиймээс тэтгэмж олгохоор болсон юм билээ. 

Миний хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохыг цуцлах өргөдлийг дэмжиж байгаа. 

Манай улс төр баялаг тойрсон олигопол хүмүүсийн тавцан болчихсон гэж хардаг. Үүнийг өөрчлөхийн тулд ажиллаж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.109
    2025/10/30

    нөхөр нь эттолгойн хуулийн дарга гэсэн өөр 4 даргаас 10 тэрбум гарсан гээ биздээ тэгж их хулгай нүүрэлсэн газар хуулийн дарга нь мэдэхгүй сууж байна гэж байхуу.

    Хариулах
  • 59.153.112.99
    2025/10/30

    нөхөр нь баривчлагсан юм уу үгүй юм уу?

    Хариулах
  • 122.201.31.20
    2025/10/30

    Ene huniig shalgah heregtei hurungu n ymr ugshiltaig

    Хариулах