УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан хуулийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр, "Өмнө нь ямар ч хэрэг хийсэн ямар нэгэн байдлаар илэрч гарч ирж болно л доо. Нөгөө утгаар нь авч үзвэл ямар нэгэн гэмт хэрэг хийчихсэн байж байгаад хэргээсээ зугтааж их хуралд орж ирэх байдлыг үгүйсгэхгүй. Гэмт хэрэг хийсэн хүн дархлагдсан хулгайч болоод байж болохгүй.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар саналаа татах хэрэгтэй. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол шалгуулах л хэрэгтэй. Хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой шүү дээ.
УИХ дээр үг хэлэх, ард түмний төлөө хууль батлуулах асуудал дээр л халдашгүй байдал гэдэг нь байх ёстой байтал гэмт хэрэгт холбогдсон үед бол иргэдийнхээ адил шалгуулдаг байх ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.37
Ганбаатар гэж нэг барзгар юм одоо шоронд орох болохоороо юү ч хамаагүй солиорч байх шивдээ.Эрхэм гишүүд минь тэнэгтээд баталчихваа. Та нар 4 жил л дархлагдахаас биш өүх насаараа лархлагдахгүй шүүдээ
Хариулах