Х.Ганхуяг: Надад Шадар сайдаар ажиллах санал ирээгүй байна

Х.Есү
8 цаг 40 минутын өмнө

Төсвийн байнгын хороон дарга УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Шадар сайдаар ажиллана гэх мэдээлэл цахим орчинд цацашгдсан. Үүнтэй холбогдуулан бид өөрөөс нь тодрууллаа. 

-Таныг Шадар сайдаар ажиллана гэсэн мэдээлэл байна. Үнэн үү? 

-Тийм мэдээлэл ирээгүй байна. Төсвийн байнгын хорооны даргаа л хийж байна. Төсөв дээр ажиллаж байна. 

-Сошиалаар таныг томилогдоно гэх мэдээлэл яваад байна. Хийсэн тохироо байгаа юу?

Баярлалаа. Одоохондоо мэдсэн юм алга. Цалин тэтгэврээ яах уу эх үүсвэр олдохгүй байна гээд л сууж байна. 

-Шадар сайдаар ажиллах санал ирвэл та яаж хүлээж авах вэ? 

-Одоохондоо хэлж мэдэхгүй байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна