 
                                
                 
        
        Өчигдөр МАН-ын бүлэг 18.00 цагт хуралдаж зарим шийдвэрүүдийг гаргасан.
Тодруулбал, МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонгож тамга тэмдгээ гардуулж өгсөн. Харин бүлгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилохоор болсон байна. Ийнхүү УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг дэд даргаас нь чөлөөлж байгаа гэсэн үг юм.
Гэхдээ түүнийг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийднэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна