Г.Лувсанжамц: Яам, сайд нарыг цомхотгосноор 1 орчим их наяд төгрөг хэмнэх боломжтой

Х.Есү
12 цаг 12 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц багш эмч нарын цалинг нэмэх асуудал дээр байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Г.Лувсанжамц: Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхэд хоёр гарц байгаа гэж харж байгаа. 

Нэгдүгээрт, төрийн бүтцийг цомхон болгох хэрэгтэй. Тухайлбал, 16 яам дөрвөн сайд гээд нийт 20 сайдтай байгаа. Эдгээр яам, сайд нарыг цомхотгосноор 1 орчим их наяд төгрөг хэмнэх боломжтой болно.

Хоёрдугаарт, Зам тээврийн яамны хөрөнгө оруулалтын зардал дээр 959 тэрбум төгрөгийн зардал бий. Нэг их наяд төгрөгөөр зам барьж байгаа нь хүний хөгжилд анхаарч байгаа зүйл биш. Тиймээс замын бүтээн байгуулалтын ажлыг орон нутагт нь шилжүүлэх хэрэгтэй. Харин аймаг, нийслэлийг холбосон замыг улс хариуцдаг энэ мэт зохицуулалтыг хийх шаардлагатай байна. Ингээд ирэх жилүүдэд эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд гэсэн эдгээр салбаруудад анхаарлаа хандуулах ёстой" гэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.47
    8 цагийн өмнө

    Оюунэрдэнэ төрийг дэндүү данхайлгасан. Занданшатар харин ч цомхотгосон. Одоо илүү ч цомхотгох ёстой гэдэг нь зөвөө.

    Хариулах
  • 192.82.64.153
    9 цагийн өмнө

    зөв зүйтэй санал байнаа дэмжиж байна

    Хариулах