 
                                
                 
        
        Оюутолгойн хэлэлцээрийн асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинняиаас тодрууллаа.
Тэрбээр, "Нэгдүгээрт Оюутолгойн зээлийн хүүг бууруулах, хоёрдугаарт менежментийн төлбөрийг бууруулах, гуравдугаарт засаглалыг сайжруулах ийм гурван сэдвийн хүрээнд энэ удаагийн хэлэлцээр эхлээд хоёр дахь хоногтоо явж байна.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэх хугацааг сунгахаар тохиролцлоо. Бид үндсэндээ 7 жилийн хугацааг үл хамаарч хэлэлцээр эхэлсэнд тооцож байна. 2026 оны нэгдүгээр сарын сүүлээс өмнө дуусгана. Хэрвээ дуусгаж чадахгүй бол хугацааг сунгаад шийдэлд хүртлээ хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэсэн үг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.190
Чи амжихгүйэ салхи дамбий
Хариулах