О.Баасанхүү: Х.Булгантуяа өөрөө Үндсэн хууль зөрчсөнөө зөвшөөрч өргөдлөө өгөх ёстой байсан

Х.Есү
12 цаг 40 минутын өмнө

УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүүгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Улс төрийн намын тухай хуулийн 10.2 гэдэг заалт дээр "Улс төрийн нам нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авахыг оролдох үйл ажиллагаа явуулах юм бол тухайн намын үйл ажиллагааг улсын дээд шүүхээс нэн даруй зогсооно" гэж байгаа юм. 

Тэгэхээр өнөөдөр Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн улс төрийн намын даргын сонгуулийг удирдах гэж явж байсан. Улс төрийн намаас бүлгийг нь удирдаж байсан. Ингээд улс төрийн намын хууль бус үйл ажиллагаанд Үндсэн хууль зөрчсөн хүнийхээ оронд хамсаатан шиг орж ирж байгаа нь тухайн нам зохион байгуулалттайгаар эс үйлдлээрээ төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлогоо албажуулж байна гэж харагдаж байгаа.

Х.Булгантуяа гэдэг хүн улс төрийн хариуцлага үүрээд Үндсэн хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөх ёстой байсан юм. Чөлөөлөгдөөгүй хүний оронд дахин хүн томилох нь буруу" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна