Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл бүлгийн хурлын үеэр ярилцаж гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Эрүүл мэндийн салбарыг бараг нурчихсан гэхэд болохоор нөхцөл байдалтай болчихсон. Тогтолцоо даатгал санхүүжилт гээд ярихад асар хүндрэлтэй салбар болчихсон байна.
Өнөөдөр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалин 2.5 сая төгрөг байгаа. Энэ бол үндсэн цалин биш нэмэгдлүүд ороод шүү. Монгол Улсын дундаж цалин 2.7 сая төгрөг байдаг. Улсын хэмжээний дундаж цалингаас эрүүл мэнд, боловсролын салбарын цалин бага байна.
Гэтэл салбарын сайдууд нь цалингийн хэмжээн дээр зөрүүтэй тоо хэлдэг. Сайд нар нь салбарынхаа цалинг мэддэггүй. Ийм л байна. УИХ-ын гишүүд нь Монгол Улсын дундаж цалингаар цалинжиж, салбарын сайдууд нь тухайн салбарынхаа дундаж цалинг авдаг байх хэрэгтэй.
Улс төрийн намын тухай хуулийн санхүүжилттэй холбоотой асуудал бүхий хууль орж ирж байгаа. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт энэ оны 12 сарын 31-ний өдрөөр намууд дүрэм хөтөлбөрөө нийцүүлэх ёстой. Нийцүүлж дуусахаас өмнө нэр бүхий гишүүд энэ хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан.
Үндсэндээ төрөөс өгч байгаа санхүүжилтийн 50 хувиас ихгүй хэмжээний орлогыг улс төрийн нам олох ёстой гэдэг утга агуулга бүхий үаалт байсныг өөрчилье гэж байгаа юм. Үндсэндээ энэ ардын намын зүгээс гарч байгаа санаачилга.
Тэднийх олдог орлого хөрөнгө мөнгө ихтэй, түрээсийн орлого ихтэй том байшинтай, улс төрийн нам гэхээсээ аж ахуйн нэгж шиг байгууллага болоод хувирчихсан. Энэ орлого нь хуульд нийцэхгүй их хэмжээний орлого учраас үүнийг нэг дансаар авдаг байсныг олон дансаар авдаг болгоё гэх зэргээр хуульд нийцэхгүй нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж байгаа юм. Энэ бол зарчимгүй шаардлага гэдгийг бүлгийн гишүүдийн зүгээс хэлсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.162.88
Маш зөв асуудал байна, талархая.
Хариулах