Н.Энхбаяр: УИХ-ын даргыг яаралтай томилох ёстой

Х.Есү
13 цаг 10 минутын өмнө

Ерөнхийлөгч асан н.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Х.Нямбаатар дарга мэдсээр байж Ц.Элбэгдоржийн намайг хэлмэгдүүлэхэд ашигласан Өргөө зочид буудлыг зориуд улс төрийн нөхцөл байдалд ил гаргаж ирж цацаж байна. Энэ талаар ч би өөрт нь хэлсэн. 

Намайг сая Засгийн газрыг огцруулсан, Харбины гэрээний асуудлаар Х.Нямбаатар ба түүний нөхдөөс өөр байр суурьтай байсан болохоор ийм хачин мэдэгдэл гаргаж байгаа юм. Энэ асуудал бол хуулиар явсан ч аль ч талаар явсан хэлэлцээрийн журмаар шийдэгдэх ёстой асуудал гэж үзэж байгаа.

Хотоос над руу холбогдсон зүйл байхгүй. МАН-ын УЗ-өөр байгуулагдсан эвлэрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Х.Нямбаатар байгаа. Тиймээс тэр хурал дээр би хэлсэн юм. Луйвардаж намайг хэлмэгдүүлсэн асуудлыг гаргаж ирж, дэмий балай юм ярихаа боль гэж хэлсэн. 

-Үүсээд байгаа улс төрийн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын даргыг тавихгүй удаж байгаа нь буруу. Яаралтай дүрэм журмын дагуу томилоосой гэж бодож байна. Харамсалтай нь МАН-аас их шалтгаалж байх шиг байна.

Бүхэл бүтэн УИХ-ыг барьцаалаад, их хурлын дарга аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнийг барьцаалаад энэ асуудлаа шийдэхгүй хоёр хагарчихсан юм шиг хиймэл зөрчил бий болгоод явж байгаа нь маш буруу" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.66.87.78
    6 цагийн өмнө

    Хүүхдээ дарга болгох гээд л зайлаа ...

    Хариулах
  • 66.181.185.24
    8 цагийн өмнө

    Энэ ац зүгээр зайл. Ийм новшийн яриаг нийтэлдэг танайх бас зайл

    Хариулах