Оюутолгойн удирдлагууд Хянан шалгах түр хорооны хуралдаанд ирэх үү

Zuv.mn
10 цаг 40 минутын өмнө

УИХ-аас байгуулсан Оюутолгойн асуудлыг Хянан шалгах түр хорооны ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагаас Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

Хурлаар:

·       Түр хорооны тогтоолын төсөл 

·   “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох

·     Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

·     Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Хурлаар хэлэлцэх асуудлын товд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох асуудал гурав дахь удаагаа багтаж байна.

Оюутолгой ХХК-ийнхан эхний хуралдаанд зарим удирдах албан тушаалтнууд эзгүй гэсэн шалтгаанаар ирээгүй бол хоёр дахь хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэл гаргаж илэрхийлсэн юм.

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.46
    7 цагийн өмнө

    Үгэнд ордог Монгол Улсын хууль санаачлаад баталчихвал дарагдах бус уу?

    Хариулах
    • 176.145.83.186
      5 цагийн өмнө

      Зөв

  • 66.181.160.46
    7 цагийн өмнө

    Даварсан юм бэ? Монгол хүн үү гадаад хүн үү? Хөөгөөд явуулбал болдоггүй юм болов уу?!!!

    Хариулах