УИХ-ын гишүүн Ёс зүй байнгын хороон дарга Б.Баярбаатараас Ж.Чинбүрэн, Б.Дэлгэрсайхан нарт ёс зүйн хариуцлага тооцох хурал хойшилсон шалтгааныг тодрууллаа.
Тэрбээр, "Ж.Чинбүрэн, Б.Дэлгэрсайхан нарт ёс зүйн хариуцлага тооцох хурал ирц хүрээгүй. Өнөө маргаашдаа хуралдана.
УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас ирсэн гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд хариуцлага тооцох эсэх асуудлыг хэлэлцэхээр байсан. О.Саранчулуун гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гурав хоног ажиллаад санал дүгнэлтээ боловсруулсан. Үүнийг Ёс зүйн дэд хороо хэлэлцэж шийдвэр гаргах ёстой байсан.
Мөн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хэвлэл мэдээллийн байгууллагаас гомдол ирсэн. Үүнийг мөн О.Алтангэрэл гишүүнээр ахлуулсан ажлыг хэсэг гараад ажиллаж байгаа.
Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас нь огцруулах гэдэг асуудлыг хэлэлцсэн. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар их хурлаар хэлэлцээгүй байна. Саналын томьёоллыг өнөөдөр хэн ч оруулаагүй, зохиогоогүй шүү. Энэ бол төрийн байгуулалтын байнгын хорооноос гарсан шийдвэрийг үндэслэж бий болсон саналын томьёолол. Тэрнээс Х.Булгантуяа, Б.Баасандорж нар саналын томьёоллыг ингэж хураалгая гэж оруулж ирсэн зүйл байхгүй. Угаасаа их хурлын бүрэн эрх рүү халдчихсан шүү дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна