Ө.Шижир: Өнөөдөр зөвхөн төрийн байгууллагуудын урсгал зардал 5 их наядаар өссөн байна

Х.Есү
9 цаг 3 минутын өмнө

УИХ-ын гишүүн  Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Төрд 2.7 их наядаар үнэлэгдэж буй 40,734 ширхэг тээврийн хэрэгсэл байна. Энэ жилийн хувьд зөвхөн аймгуудын Засаг даргын хэрэгцээнд бараг 30 орчим тэрбум төгрөгөөр 80 орчим машин авсан байна.

2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвхөн улсын төсвөөр санхүүждэг 480 орчим байгууллагын нэг их наяд байсан урсгал зардал өнөөдөр 4.5 их наяд болчихсон байна. Дараа нь орон нутгийн төсвөөс санхүүждэг аймгийн иргэдийн хурал ЗДТГ гэдэг ч юм уу эдгээр байгууллагууд 2016 онд 585 тэрбум төгрөгөөр санхүүждэг байсан бол өнөөдөр хоёр их наяд болсон.

Ингээд нийтдээ өнөөдөр зөвхөн төрийн байгууллагуудын урсгал зардал 5 их наядаар өссөн. Үүн дээр төрийн өмчит компанийн мэдээлэл байхгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна