Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдөл буюу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүйбол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, багацалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэснийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулаад байгаа билээ.
Тус асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр "УИХ-ын гишүүд хамгийн ёс зүйтэй, хамгийн ичих булчирхайтай хүмүүс байх ёстой. УИХ-ын гишүүний ажлаа өгчхөөд 12 сарын тэтгэмжээр яах гээд байгаа юм. Тийм хууль нь байсан ч би авахгүй гэж бодож байгаа. Цалингийн асуудал хөндөгдөөгүй гэж ойлгож байгаа. Харин тэтгэмжтэй холбоотой асуудал бол УИХ-д дахин нэр дэвшээд, ард түмний дэмжлэг авахгүй уначхаад 12 сарын тэтгэмж авна гээд байж болохгүй.
Нөгөө талаар УИХ-ын гишүүний ажлаас арай бага цалинтай ажилд орчхоод зөрүүг нь авна гээд дайраад байж болохгүй. Тийм учраас УИХ-ын гишүүд ичих булчирхайтай байх хэрэгтэй. Яагаад заавал дабл стандарт байх ёстой юм. Байнгын хорооноос ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг дээр тус хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөхөөр ажиллах болно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна