Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн билээ.
Улмаар 95 дугаар тогтоолыг баталсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн тул түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөхөөр болсон юм. Ийнхүү өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааныг зарлаж түүнийг албан тушаал нь чөлөөлөх юм.
Харин өнгөрөгч долоо хоногт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн байдаг.
Уг асуудлыг нөөдөр 14.00 цагаас шийдвэрлэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна