Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн нэг шийдвэр доторх хоёр асуудлыг салгаж хэлэлцээд нэгийг нь үлдээдэг жишиг үлдэх юм бол цаашид юу болох юм бүү мэд. УИХ-ын 95-р тогтоол хүчин төгөлдөр байгаа. Засгийн газар үүрэг гүйцэтгэгч хэвээр байгаа. Хэрвээ 11.17-ноос өмнө тогтоолоо хүчингүй болгохгүй бол УИХ тарах нөхцөлд орно. Энэ 30 хоногт шинэ Ерөнхий сайдаа тавьж чадаагүй эсхүл ҮХЦ үүнийгээ зас гээд байхад засахгүй байгаа. Ерөөсөө ҮХЦ-ийн шийдвэрийг эсэргүүцээгүй.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа дэгийн тухай хуулийг л барьж ажиллана. Дэгийн хуультай холбоотой ҮХЦ дээр ямар ч маргаан байгаагүй. Маргаан байгаагүй хуулийг удирдлага болгож хурлыг удирдсаны төлөө Үндсэн хууль зөрчсөн гэдэг бол Парламентын дархлаанд маш ноцтой үр дагавар шүү. Чуулганыг даргалж байгаа хүн болгоныг хэлмэгдүүлж болохгүй шүү дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.178
Ene hun eruul u enenii stegtsiig shalguulmaar yumaa
Хариулах43.228.130.188
БУЛГАНТУЯАГ энэ нөхөр яалт ч үгүй хууль зөрчүүлж хэрэгт хийлээ одоо бас л их мэдэгч би чаднаагаа хийсээр байна
Хариулах202.9.46.205
Огцруулна гэчихээд санал хураахаар огцруулахгүй гэж байнгийн хороон дээр кноп дарчихаад чуулган дээр болохоор үгүй ээ огцруулахгүй гэдэг нь буруу гэж ямар ч утгагүй эргэж буцдаг танай гишүүд эрүүл үү эсвэл зориуд санаатайгаар Монгол улсын төрөөр тоглоом хийгээд байна уу?
Хариулах