Х.Баасанжаргал: Цэц ямар ч хамаагүй дүгнэлт гаргачхаад та нар хэлэлцэхгүй шүү гээд байж болохгүй

С.Гандэлгэр
4 цаг 47 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Бид цэцийн дүгнэлтийн агуулгыг хэлэлцэхгүй, үр дагаврыг хэлэлцэж байна. Дүгнэлт дээр хоёр зүйлийг заасан. Хоёуланг нь хэлэлцэхгүй зөвхөн Х.Булгантуяатай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаад асуулт байна. Хэд хэдэн асуудал ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотой гардаг. ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэх үү үгүй юу гэдэг асуудал байна. Дүгнэлт гээд биччихсэн учраас Үндсэн хуульд заасны дагуу хэлэлцэх ёстой байдаг. Гэтэл ҮХЦ өөрөө хэлэлцэхгүй гээд заачихсан байдаг.

Хэрвээ тогтоолыг хүчингүй болгож байгаа бол ҮХЦ дандаа хүчингүй болгосон гэж бичиж тэмдэглэж ирсэн. Ганцхан энэ удаад бичээгүй. Үүнээс бол УИХ-ын тамгын газар гацаанд орчихсон. Яагаад процессыг зөвтгөх гээд байгаа юм бэ гэвэл Парламентын дархлааны асуудал хөндөгдөж байна. ҮХЦ ямар ч хамаагүй дүгнэлт гаргачхаад манай дүгнэлтийг та нар хэлэлцэхгүй шүү гэхээр за гээд явах юм уу ? Явж явж Парламентын дээр ҮХЦ гардаг болох гээд байна. Гэтэл ҮХЦ улс төрийн томилгоотой холбоотой байгууллага шүү дээ" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.