Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарынхан хүссэндээ ажил хаях гээгүй

Х.Есү
3 цаг 37 минутын өмнө

Эмч эмнэлгийн ажилчдын ажил хаялт болон бусад цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн сайд асан УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас тодрууллаа.

-УИХ-ын гишүүдийн авдаг 12 сарын тэтгэмжийг цуцлах асуудал яригдаж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын гишүүд ч бас Монгол Улсын иргэн шүү дээ. Тэгэхээр нэг хууль тогтоомж үйлчилдэг байх хэрэгтэй. Заавал тэр 12 сарын цалинг авч байж нууцыг хадгалдаг тийм зүйл байхгүй байх гэж би бодож байна.

-ЭМДЕГ-ын дарга шинээр томилогдлоо шүү дээ. Хэрхэн яаж ажиллавал зохистой гэж харж байна вэ?

-Туршлагатай хүн томилогдсон байна гэж харсан. Сангийн үйл ажиллагааг санхүүгийн чиглэлийн хүн удирдаад явах нь харшлах зүйлгүй гэж бодож байна.

- Эмч эмнэлгийн ажилчдын ажил хаялттай асуудал дээр та байр сууриа илэрхийлээч.

-11 дүгээр сарын 13-наас ажил хаялт эхэлнэ гэж байсан. Тэгэхээр энэ хугацаанд Эрүүл мэндийн яам, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл маань уулзалтаа хийгээд зөвшилцөлд хүрэх нь чухал. 

Эрүүл мэндийн салбар өөрөө их онцлогтой. Эмч нар маань ажил хаях юм бол ард иргэд эрүүл мэнд болон амь насаараа хохирох маш том эрсдэлтэй. Асуудлыг ажил хаях хэмжээнд хүргэж байж шийдэхгүй байх гэж харж байгаа. Энэ дээр аль аль тал нь нухацтай хандах ёстой.

Эрүүл мэндийн салбарынхан хүссэндээ ажид хаяхгээгүй шүү дээ. Үнэхээр хүнд байгаа учраас ийм хэмжээнд хүрчихээд байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна