Г.Лувсанжамц: Мөнгө авсан болохоор нууц хадгалаад, аваагүй болохоор хадгалахгүй гэсэн зүйл байж болохгүй

Х.Есү
3 цаг 3 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

-УИХ-ын гишүүн 12 сарын тэтгэмж өгөх асуудлыг иргэд их эсэргүүцэж банйа. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлыг хөндсөн нь зөв гэж бодож байна. Монголын бүх иргэд ажилгүйдлийн тэтгэмжийг адилхан хэмжээнд хүртэх ёстой гэж боддог. Ямар нэгэн сайд гишүүн давуу эрхтэй байх нь дэмий болов уу гэж бодож байна. 

Мөнгө авсан болохоор нууцыг хадгалаад, мөнгө өгөхгүй болохоор нууцыг хадгалахгүй гэсэн зүйл ярьж болохгүй шүү дээ. Ёс зүйтэй байх ёстой. Тэтгэмж аваагүй цалин бага болохоор төрийн нууцыг ил гаргана гэдэг нь зохимжгүй гэж бодож байна. 

-УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн асуудал дээр таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Гаргасан шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн эсэх дээр хариуцлага тооцох гэх юм уу процессын хувьд алдаатай байсан гэсэн зүйлийг ярьж байгаа шүү дээ. Түүнээс биш гишүүнийг эргүүлэн татах гэсэн байдлаар цэцээас ямар ч дүгнэлт гараагүй байгаа. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.102.98
    2 минутын өмнө

    Авлига авсан болоод л улсын нууцад оруулж байгаа шүү дээ

    Хариулах
  • 103.168.34.143
    1 цагийн өмнө

    Тэнэгүүдээр дүүрсэн их хурал. Алиа юм ярих юм. Мөнгө авбал нууц хадгална ч гэх шиг.

    Хариулах