Х.Жангабыл: 1998 оноос хойш Казакстан улсад шимтгэл төлсөн Монгол Улсын иргэн Казакстаны хуримтлалын сангаас тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ

С.Гандэлгэр
3 цаг 37 минутын өмнө

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Жангабыл байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Хоёр улсын иргэд, ялангуяа Монгол Улсын харьяатаас гарсан казах иргэдийн Монгол Улсад хөдөлмөрлөсөн, шимтгэл төлсөн хугацааг нөгөө талд тооцохгүй болж тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх, мөн бага хэмжээний тэтгэвэр тогтоогдох эрсдэл үүсээд 11 жил өнгөрчээ.

Уг асуудлыг хэлэлцэхээр 2025/11/04-ний өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдсан бөгөөд "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай" хуулийн төслийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг миний бие өнөөдрийн /2025.11.05/ УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.

Хуулийн төсөл батлагдаж, хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр дараах эерэг үр дагавар бий болох нөхцөл бүрдлээ. Үүнд:

1. 1998 оноос өмнө Монгол Улс, БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн хоёр улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоолгох;
2. 1998 оноос хойш БНКУ-д хуримтлалын тэтгэврийн санд шимтгэл төлсөн Монгол Улсын иргэн БНКУ-ын хуримтлалын сангаас тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэж тухайн хүний ирээдүйн нийгмийн хамгааллын баталгаа сайжрах боломж бүрдэх юм" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.230
    49 минутын өмнө

    Yer ni hun torolhton dotor yas undes gadaad uzeemjeer ni yalgavarlan garuulhalt baih yostoi gej bi boddog. Yalanguya ene manaid baihaa kazakuudiig darj havchij baih yostoi, tegj baij hel us baigaa baidalaa oorchilj mongoljuu bolno gej bodoj baina

    Хариулах