А.Ариунзаяа: Төсвөө эргүүлэн тат, үгүй бол төсвийн хэлэлцүүлгийн үе шатыг нэг шатаар ухраа

Х.Есү
3 цаг 0 минутын өмнө

УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрбээр, “Өчигдөр төсвийн байнгын хороо хуралдаж, төсвийн ажлын хэсгийн гаргаж байгаа саналын томьёоллыг уншиж санал хураагдаж явсан. Төсвийн ажлын хэсгийн гаргасан байгаа эдгээр саналуудтай МАН-ын бүлгийн гишүүд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж төсвөө эргүүлэн тат, шинээр оруулж ир, эсвэл хэлэлцүүлгээ хэрхэн яаж засах вэ гэдэг асуудлыг ярьж байна.

Төсвийн ажлын хэсэг хүч түрж, цалингийн нэмэгдлийг далимдуулан 22 сургууль, 6 эмнэлэг болон эрүүл мэндийн төв, Өнөр бүл хүүхэл хамгааллын газрын мөнгийг хасчихаад Ховд аймагт парк, орон нутагт соёлын төв, бизнес төв барих зэрэг ашиггүй зардлууд оруулж ирлээ.

Бүлгийн хувьд улс төрийн шийдвэр гаргах болов уу гэж бодож байна. Нэг бол оруулж ирсэн төсвөө эргүүлэн тат, үгүй бол төсвийн хэлэлцүүлгийн үе шатыг нэг шатаар ухраах шийдвэр гаргах хэрэгтэй болов уу гэж бодож байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 109.252.132.247
    51 минутын өмнө

    Энэ балиар авгай тосовийн тухай ямарч ойлголт байхгуй хэрэлдэхээс оор мэдлэг байхгуй . Данхын тэрэлжийн заавараар засгийн газарыг дарамтал гэсэн даалгавараа биелуулж байна.

    Хариулах