Төсвийн асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороон дарга УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос тодрууллаа.
Тэрбээр, “Энэ төсөв бол авлигажсан, хээл хахуулийн төсөв байна. Тиймээс үүнийг батлах боломжгүй. Үүнтэй холбогдуулан өнөөдөр өглөө бүлгийн даргад шаардлага хүргүүлж бүлгийн ээлжит бус хуралдааныг яаралтай хуралдуул гэсэн. Тэгээд чуулганаас завсарлага авсан.
Есдүгээр сард ахмадуудын тэтгэвэр, багш, эмч нарын цалинг нэмэх ямар ч бололцоо байхгүй гэж хэлж байсан. Гэтэл харамсалтай нь төсөв байна. Багш нарын ажил хаялтын үр дүнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн урсгал зардлыг дунджаар 10 гаруй хувиар хасаж байж цалин тэтгэвэр нэмнэ гэсэн.
Нийт төсөвт өртөг нь 1.1 их наядын төсөвт өртөгтэй. 2026 онд санхүүжих нь 336 тэрбум төгрөг , нийтдээ 111 төсөл хөтөлбөр байсан. Энэ дотроо шинэ болон шилжих хөрөнгө оруулалтууд байсан. Өргөн барьсан төсөвт тусгаагүй байсан шинэ хөрөнгө оруулалтуудыг оруулж ирсэн.
Сөрөг хүчин Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахгүй гэж өвөрт нь орж улаан цээжээрээ хамгаалаад байсны учир нь олдож байна. Энэ 111 төсөл хөтөлбөр 361 тэрбумын ажлуудын дийлэнх олонхийг нь АН ХҮН-ын гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалтын ажил болж орж ирж байна. АН, ХҮН намын гишүүд шагналаа авч байна.
Үүгээр л барьцаалагдаж энэ Засгийн газар үлдсэн байна. Ийм тайлбар хийхээс өөр ямар ч арга алга. Ард түмнээсээ нууж мөнгө байхгүй гэж байсан нөхдүүд сандал суудлын төлөө наймаалцсан мөнгөө өнөөдөр гаргаж ирж байна. Тиймээс 2026 оны төсвийг энэ байдлаар нь баталж болохгүй. Энэ бол төсвийн хулгай” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.112
Хэн хэн кнопоо наймаалцсаныг ил болгоочээ ард түмэн бид мэдмээр байна
Хариулах59.153.114.112
Ёстой балиар хулгайчид юмаа.наанааиямар их гэмгүы хүн шиг яриад цаанаа ийм юм хийдэг байх нь байна өмхий новшнууд. АН МАН 2 лаа тар
Хариулах66.181.178.197
Ичих нүүргүй хулгайч нар юмаа ийм муухай хулгайч нарыг сонгосон өөрсддөө гомдож суух болж дээ
Хариулах192.82.64.153
хулгайчууд
Хариулах