Х.Ганхуяг: УИХ-ын дэд даргын асуудлаар барьцаалж, төсвийг улстөржүүлж байна

Х.Есү
2 цаг 49 минутын өмнө

2026 оны төсөвт шинэ төсөл хөтөлбөрүүдийг нэмж хүчээр батлуулах гэж байгаа талаарх мэдээллийг зарим гишүүд өгөөд байна. Энэ талаар төсвийн байнгын хороон дарга Х.Ганхуяг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “ Эмч, багш нарын цалинг нэмэхийн тулд 979 тэрбум төгрөгийн таналт хийж байна. Ардчилсан намтай үгсэн хуйвалдаж хоорондоо төсөл өгөлцөж авалцдаг, мөнгө төгрөг кноп худалдаж авдаг  гээд байна. Ийм зүйл байхгүй ээ. Зарим гишүүд УИХ-ын дэд даргын асуудлаар барьцаалж, төсвийг улстөржүүлж байна. Төсвийн байнгын хороо ажлын хэсэг ял наймаалцдаггүй юм.

Иймэрхүү байдлаар барьцаалж өнөөдрийн төсвийг болохгүй байна, бүтэхгүй байна АН-ыг худалдаад авчихлаа гэдэг асуудал зориуд санаатайгаар явчихсан болов уу гэж харж байна.

Одоо төсвийг Засгийн газар руу буцаана гэсэн хууль байхгүй. Төсвөө хугацаанд нь баталж чадахгүй он гарчих юм бол бүх урсгал зардлууд 2025 оны түвшингээр гарна гэсэн үг. Хөрөнгө оруулалтын шинэ төслүүд явахгүй гэсэн үг. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна