МАН-ын ИХ ХУРАЛ: Г.Занданшатар дарга болж, төр цэгцрэх сураг

Х.Батсайхан
2025/11/07

МАН даргын суудлын төлөөх зодооноос үүдэж, төрд эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ. Бага хурлаас хойш ширүүссэн хоёр талын тэмцэл өнөөдөр ч үргэлжилж, Чуулганы хуралдаан үе, үе тасалдаж, төсвийн хэлэлцүүлэг халуухан өрнөж буй.

Энэ маргаан талцал ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд болох МАН-ын Их хурлаар нэг талдаа гарах ч Д.Амарбаясгалан ялбал Засаг хөдөлж, 2024 оны сонгуульд ялсан МАН бүрэн эрхийнхээ бараг талыг бужигнаж өнгөрөөх, улмаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр хүнд муутай очиж нэр дэвшигчээ ялагдуулах магадлал буй. 

Энэ эрсдлээс болгоомжилсондоо эрх баригчид Бага хурлаар өвдөг шороодсон Г.Занданшатарыг намын даргын сонгуулиас өнжөөж, “Ялсан тохиолдолд Ерөнхий сайд болохгүй” гэсэн амыг урьдчилж авсан хэн нэгнийг өрсөлдүүлэн ялуулах хувилбар хүртэл зурахад хүрсэн гэгдэж байгаа.

Тэгвэл сүүлд эх сурвалжаас авсан мэдээллээр, МАН-ын дотоод тэнцвэр ерөнхийдөө нэг талдаа гарч, Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хувилбар баталгаажжээ.

Хандлага өөрчлөгдөж, "Шинэ Ерөнхий сайдтай болж бужигнаснаас одоо ажиллаж байгаа Ерөнхий сайдаа дүрмийн зөрчилгүй болгож, бэхжүүлэх нь илүү" гэдэгтэй гишүүд санал нэгдэж байгаа  бололтой.

 Үүнд, дээр дурьдсанчлан 2027, 2028 оны сонгуульд амжилттай оролцох эрх ашгаас гадна ҮХЦ-ийн шийдвэр нөлөөлсөн. Ингэхдээ, сонгуульд ялах эрх ашиг нь илүү давамгайлсан бөгөөд энэ нь талцал, бужигнал хоёр талын аль, алинд хортой тусаж байгаатай холбоотой. 

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвших хүн маш хүчирхэг статустай байх ёстой. Монголчууд улс төрд тэнцвэрийг эрхэмлэдэг, нөгөө талаар ээлжлүүлэх дуртай. МАН-ын Ерөнхийлөгч зургаан жил болсон юм чинь одоо Ардчилсан намаас Ерөнхийлөгч сонгосон дээр гээд бодчих магадлал асар өндөр. Тиймээс, аль фракц Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх вэ гэдэг өрсөлдөөний дараа “сонгогдсон нэгэн”-д эрх мэдэл төвлөрүүлж, статусыг нь хүчирхэг болгох ажиллагаа явах л байсан.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унаж, Г.Занданшатар Ерөнхий сайд болсны нэг шалтгаан нь талуудын яриад байгаа шиг Парламентын засаглалыг бэхжүүлэх, “Нүүрсний хулгайчидтай тэмцэх”-ээс гадна 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн хүнээ өрсөлдүүлэх өрсөлдөөн байсан гэсэн үг.

Хэрвээ энэ тэмцэлд Ерөнхийлөгчийн тал дийлж гараад, Г.Занданшатарт эрх мэдэл төвлөрч, тэрбээр сайн ажиллаж чадвал хүссэн хүсээгүй нэр хүнд нь өсөж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөх гол нэр дэвшигч болох ч боломжтой юм.

Энэ бүхний хариу ес хоногийн дараа гарна. Г.Занданшатар дарга болбол МАН-ын дотоод тэмцэл ч аяндаа намжиж, ард түмнээс сонгогдсон, төсвөөс цалинждаг гэдгээ нэг хэсэг мартсан УИХ-ын гишүүд, төрийн алба хаагчид сэхээрэн, төрийн ажил ч цэгцрээд явчих юм.  



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.80
    2025/11/10

    Odoo Tegeed Ene Nastdand , ( Zandanguiad Etgel Yzyylen UIH -liin Chuulganaar Tegeed ) Oruulah uu... .... Te ?

    Хариулах
  • 202.9.41.80
    2025/11/10

    Ene Estoi Hudlaa shuu !!! Ene Tom Uls Turiin Zodoon shuu de !

    Хариулах
  • 103.229.121.122
    2025/11/09

    Хэ төр цэгцэрнэ гэж худлаа одоо байгаа хүмүүс гэж бөөн шившиг

    Хариулах
  • 103.57.95.187
    2025/11/09

    зөв тойргоос гараагүй нь өөрөөс нь болооогүй шүү одоогоор занданшатар шиг мэдлэгтэй эдийн засагч алга байНА ХЭДЭН ЮУ МЭДЭХГҮЙ ХҮҮХДҮҮД ТОМОРЧ БУЖИГНААД ТӨРИЙН АЖИЛ АЛДУУЛЖ БАЙНА

    Хариулах
  • 202.126.89.160
    2025/11/09

    тойрогтоо сонгогдож чадаагүй хүнийг оруулж ирж будилаан үүсгээд тэнэг гарууд

    Хариулах
  • 66.181.190.245
    2025/11/09

    Эдэнд сонгуульд ялах л чухал, тэгж байж эрх мэдэлтэй болж хуулийн хамгаалалтанд ороод хулгай хийх, тэрнээс биш улсын хөгжил бол дараагийн асуудал! Харин тэр хулгай хийдэг төрийн өмчит компаниудийг нь олон нийтийн хараа хяналтанд оруулчихвал эдэнд сонгууль сонин биш болно! Үүнийг хийж чадсан хүнийг ард түмэн сонгоно!

    Хариулах
  • 103.57.93.143
    2025/11/08

    Занданшатар гарвал эрх баригч нам тэгээд дуусаа, уг нь Монголын заяа их гэдэгдээ

    Хариулах
  • 103.168.34.62
    2025/11/07

    Bulgantuyag tsetstei niilj tatuulah geed baigaa gol uchir ni Zandanshatar shatahuun negen songuuliar gishuun boloh huvilbar Gevch Bayanhongoroos tsuhuigaagui hun Bayanzurhees garahiin tuld "tom hudleh". Shaardlagatai bolnoTuuniig sain ajil Lana gedeg ergelzejbainaTesev zadgai baihad dorvitoi Alham hiihgui,neg ch mega tusel durdahgui, hooson nuursnii hulgaich yarisaar baigaad tsag hugatsaag ursgah bolov uu daa Herevtuuniig erenhiilegchid ner devsh vel bi l lav Tsagaan huu daa..

    Хариулах
  • 202.9.46.93
    2025/11/07

    Нүүрсчдийг монголын ард түмэн ялж ард нь гарвал Монгол улс сэв хийтэл хөгжөөд явчихна. Нүүрсчдийн шээс гоожин асар их мөнгө хаяж эрх мэдлээ алдахгүй гэж ядаж бга нь 7-н буудлын Должин чавганцад ч илт бна. Жагсаалтаар оруулсан Дүлзэнгүүдээ нүүрсний мафи тавиад ч нөгөөдүүл нь буруу бураад … булхайг нь улам илчлэв. ОЭ олигтой юм ярьж чадахгүй нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох шахав. 20 сая $ Ритинто-г шантаажилж авсан… Английн хөлбөмбгийнхнийг муриж мөнгө замаас нь завшсан….. ар араасаа нүгэлүүд нь ундраад ….. Ээ дээ ард түмэн минь! засаг зайдласан нүүрсчдийн энэ том мафи-г одоо хөмөрч авахгүй бол … хойшдоо дийлдэхгүй шүү… ЗШ-н ЗГ , Хуулийн Энхбаяр сайдыгаа тултал дэмжиж бж ард нь гарна шүү

    Хариулах
  • 66.181.176.201
    2025/11/07

    Зандан дарга болж чадахгүй ээ. Боллоо ч гэсэн хагарал улам гүнзгийрнэ. Тэрний оронд цоо шинэ хүн гаргаж ирэх хэрэгтэй.

    Хариулах
    • 202.126.88.217
      2025/11/07

      тийм шүү

  • 66.181.179.156
    2025/11/07

    Их хурлын гишүүн биш хүн намын дарга байж огт болохгүй бас их хурлын гишүүн биш хүн засгийн газараа удирдаж бүр болохгүй

    Хариулах
    • 103.140.10.203
      2025/11/07

      Занданшатар намын дарга болбол ман ирэх 2 удаагийн сонгуульд ёстой далаараа тавиулна арай хийж казиночин еөк өөс салж байхад дахиад нэг казиночин нэр дэвшвэл тэгээд бас их хурлын сонгуульд тойргоосоо гарч чадаагүй намын даргын сунгаанд унасан срөнхий сайд болохын төлөө үхэн хатан зүтгэж намаа 2хувааж шороотой хутгасан хүн яагаад ч бүтэхгүй ёстой алтаар бороо оруулбал яадаг юм гэхээс тэхээр шинэ хүн хэрэгтэй гэвч манд шанс тун бага байх болно