Ч.Лодойсамбуу: Ухаа худагаа тусад нь шалгачих

Zuv.mn
3 цаг 32 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Одоо орж ирсэн хувилбараар бол бүх нүүрсний ордыг шалгах болчихоод байна. Энэ нь манай намын бүлгээс санаачилсан саналыг бүдэгрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, Хяналт шалгалтын тухай хуулийн 32.2 хүрээ, хязгаар нь тодорхой байх заалтыг зөрчиж байгаа юм билээ.  Тиймээс Ухаа худагаа шалгадгаараа шалга. Гэхдээ манай намын саналыг тусад нь болгочих гэдэг саналыг тавьж байна” гэв.  

Түр хороо байгуулах асуудлыг санаачлагч Л.Оюун-Эрдэнэ “Би ЭЗБХ дээр гишүүний асуултад тодорхой хариулсан. Ухаахудагтай холбоотой асуудал бол угаасаа яригдаж байсан асуудал. Одоо бид гишүүдийн хувьд ажлаа хийх ёстой. Тийм болохоор тогтоол батлагдсаны дараа 33 гишүүнтэйгээ хуралдаж байгаад О.Алтангэрэл гишүүнтэй яриад хууль зүйн зөрчилгүй болгоё” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна