Ж.Батсуурь: Үүссэн асуудлаа яаж ийгээд л АН руу наачих гээд үзээд байна

Х.Есү
3 цаг 14 минутын өмнө

Өчигдөр УИХ-ын гишүүн О.Саранчулуун чуулганы танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгөний талаар ярихад Ж.Батсуурь гишүүн “Дандаа л бэлэнчлэх, халамж авах юм ярьж байх юм” гээд шоолж, загнадаг талаар мэдээлэл хийсэн.

Энэ талаар бид УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тодрууллаа.

Тэрбээр, “Би О.Саранчулуун гишүүнийг шоолж, доромжлоогүй. Ардын нам чинь хоёр хуваагдчихаад төсвөө баталж чадахгүй алингаа алдаж байна шүү дээ. Үүний анхаарлыг өөр тийш нь сарниулах гээд байж ядаж байна шүү дээ.

Үүссэн асуудлаа яаж ийгээд л АН-ын бүлэг рүү юм уу, АН-ын гишүүн рүү наачих гээд л байна. Үнэхээр дураараа байна шүү дээ. Хамаагүй чанга хэлэхээр загнилаа гэнэ. Тэгээд л би арга ядаад яасан дураараа юм бэ гээд дууг захиалсан.

Өнөөдөр нийгмээ хангалттай талцуулж байна шүү дээ. Эрх баригчдад бүх эрх нь байгаа. Тийм байхад АН руу л асуудлаа наачих гээд байна. Яагаад ХҮН намыг хэлэхгүй байгаа юм. ХҮН нам Иргэний зориг намыг халаасалж авчхаад л байгаа шүү дээ.

АН халаасанд нь орохгүй гэхээр муулаад байж болохгүй” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна