Л.Оюун-Эрдэнэ: Харбины гэрээний түүхийг судлаад үзэхэд АН-ын хоёр Ерөнхийлөгчтэй холбогддог

Zuv.mn
3 цаг 42 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Та таван жил Ерөнхий сайд хийсэн. Өмнө нь шалгахгүй яасан юм бэ. Хянан шалгах түр хороо байгуулагдлаа гэхэд та орж ажиллах уу. Орж ажиллавал ашиг сонирхлын зөрчил болох юм байна. Маш их алдагдалтай байж болох Харбины гэрээг яах вэ. Хянан шалгах түр хороо байгуулах гэхэд та яагаад өмнүүр нь орж өгөв” гэдэг утгатай асуулт асуусан.  

Л.Оюун-Эрдэнэ  “Гишүүд Ухаахудагийг тойрсоор ирсэн юм билээ. Харбин бол шалгаж болох байлгүй дээ. Харбины гэрээний түүхийг судалбал, танай намын хоёр Ерөнхийлөгчтэй холбоотой болж хувирдаг шүү. Ц.Элбэгдоржийн үед гэрээ хийгдсэн, Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед алдагдсан боломжийн асуудал үүссэн. Сүүлд Засгийн газар хоорондын хэлэлцээр болгоход БНХАУ алдагдсан боломжийн өртгийг ярихгүй, гэхдээ өмнөх гэрээнийхээ саналаас битгий дордуулаач гэсэн санал тавьсан.

Засгийн газар нүүрсний хулгай яриад байгаа ч Ухаа худагийг ярихгүйгээр Нүүрсний хулгай ярих боломжгүй. Тийм учраас Түр хороо байгуулахыг дэмжиж өгөөч ээ. Энэ бол олны анхааралд орчихсон сэдэв шүү.

Би таныг улстөржилтөөс болж гацсан төслүүдийг хөдлөөсэй, шийдлээ олоосой гэж боддог гэж хардаг байсан. 20 жил гацсан төслөө буцаагаад гацаая гэж байгаа бол тэг л дээ. Ирэх долоо хоногт оруулж ирээд цуцалчихгүй юу” гэлээ.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.