Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн “Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр санаачилга гаргасан.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар "Харбины гэрээ" шалгах түр хороог байгуулах хүсэлтээ илэрхийлээд байгаа билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Уянга эл асуудал дээр байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Уул уурхайн аль ч төсөл дээр улстөржсөн байдлаар хянан шалгах түр хороог байгуулахыг дэмжихгүй.
Учир нь:
-Уул уурхайн төслүүдийг нэг нэгээр нь ангилан УИХ дээр улстөржихийг зөвшөөрөхгүй.
-Энэ байдал даамжирвал юун эдийн засгийн өсөлт юун тогтвортой хөгжил.
-Ухаа худаг төслийн тусгай зөвшөөрлийн хувьд аль 2012 онд гүйцэтгэлийн аудит хийгдэж асуудалгүй гээд тогтоож.
-Бид 12 жилээр ухарч биш, ирээдүйд яаж нүүрсээ боловсруулах вэ, ямар үйлдвэр барих вэ гэдгээ яримаар байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна