Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо

Х.Есү
2 цаг 56 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгөний талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэрээсээ гарч чадахгүй байгаа болохоор тэдний эрх ашиг маш их хөндөгдөж ирсэн. Энэ талаар маш олон удаа ярьсан.

Төсөв хэлэлцэх үеэс эхлээд хөгжлийн бэрхшээлтэнй иргэд маань ядуурлын түвшингээс дор амьдарч байгаа тул энэ асуудлыг шийдэж өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьж байсан.

Үүний үндсэн дээр бид тодорхой хэмжээнд тохиролцож чадлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж дотроо хэдэн төрөл байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдэд олгох асаргааны тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ харж байгаа асран хамгаалагчдын мөнгө гэсэн гурван төрөл байдаг.

Энэ удаад төсвийн ажлын хэсэг дээр тохиролцсоноор хөгжлийн бэрхшээлтэй иргэн 16 хүртэлх насны хүүхдэд өгөх тэтгэмжийг 8.6 хувиар нэмэх байсан бол үүнийг 20 хувь болгож нэмэхээр тооцоолол орууллаа. Үүнийг 20 хувь болгоход нийт 30 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Зам барилгатай холбоотой төсвүүдээс 30 тэрбум төгрөгрийг хасаад хөгжлийн бэрхшээлтэй хүнийн хүүхдийн асаргааны тэтгэмж дээр эхний ээлжинд нэмэгдэл 80 мянган төгрөг нэмэхээр боллоо.

Хоёрдугаарт асран халамжилж байгаа иргэдийн тэтгэмжийн асуудал дараа жилийн төсөвт орж ирнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний 302.000 төгрөгийг 20 хувиар нэмүүлэхээр боллоо" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.176.98
    1 цагийн өмнө

    sain baina. duu hooloi ajil hereg bolno gedeg ene dee...

    Хариулах