Д.Ганбат: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн гэрээг өөрөө шалгаж болохгүй

С.Гандэлгэр
3 цаг 6 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төслийн санал хураалт өнөөдөр явагдах товтой байгаа юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодрууллаа "Л.Оюун-Эрдэнэ гишүүн зургаан жил ЗГ-ын удирдсан хүн. Нам нь ч үнэмлэхүй олон болоод 10-аад жил болсон байна. Тэр хоорондоо шалгаж байхгүй юугаа хийж байсан юм бэ гэж бодож байна. Өөрийнхөө хийсэн гэрээг шалгах болчхоод байгаа юм. Тэр нь "Ашиг сонирхлын зөрчлийн хууль", "Хяналт шалгалтын хууль" зэрэг хууль зөрчиж байгаа юм байна лээ. Тэгээд түр хороо байгуулах эсэх дээр гурван ч удаа дэмжихгүй санал өгсөн байхад дахин дахин хураалгаад байж болохгүй" гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна