Б.Жавхлан: Гишүүд ​Х.Ганхуяг гишүүний араас нь гэтэж зураг, бичлэг хийсэн нь ёс зүйгүй үйлдэл

Х.Есү
3 цаг 16 минутын өмнө

Өнгөрсөн баасан гарагт /2025.11.07/  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн санал хураалт зохион байгуулагдсан. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг улаан, ногоон лаазаар гишүүдийн саналыг удирдсан гэх дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа юм. 

Эл асуудалтай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлангаас байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр "Өнгөрсөн долоон хоногт дахин боловсруулах чиглэл өгсөн дэгээр ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хуралдаж хэлэлцээд процесс дууслаа. Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг гишүүн маш хүнд нөхцөлд ажлын хэсгээ амжилттай удирдаж, төсвийг батлах шатанд нь хүргэлээ. 

Улс төрийн нөхцөл байдал, гадаа болж байгаа жагсаал гэх мэт олон зүйл болсон. Тэр лаазны асуудал дээр бол ард нь сууж байгаа УИХ-ын гишүүд ёс суртахуунгүй үйлдэл гаргасан. Миний өмнө ч гэсэн лааз байсан. Миний ард араас гэтэж очоод зураг аваад цахим сүлжээнд нэр хүндэд халдах хүн байхгүй. Ард нь сууж байсан гишүүн зураг, бичлэг аваад цахим сүлжээнд нийтэлсэн байна лээ. Анх удаа 160 санал хураалт явсан. 

Тэр дотроо дэгээрээ маш олон санал ээдрээтэй, будилах саналууд байсан. "Дэмжээгүй саналыг саналыг дэмжье, дэмсэн саналыг дэмжье" гээд. Х.Ганхуяг гишүүн тэр ажлаа нураачихгүйн тулд байдаг аргаа л хэрэглэсэн байна шүү дээ" гэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 119.40.98.153
    51 минутын өмнө

    Ганхуяг гшүүн сайн байна. Байдал маш хүнд ээдрээтэй байхад улсын төсвөө батлуулахын тулд их зүтгэл гаргаж сайн ажиллаж байна. Төсвөө баталж чадахгүй бол юу болох билээдээ. Шадар сайдын ажлыг хийчих хэмжээний хүн байнаа. Амжилт хүсье.

    Хариулах