Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн баасан гаригт манай сайтад өгсөн ярицлагадаа даваа гаригт хэвлэлийн хурал хийж, тэрбум төгрөгийн төлбөр авч өөрийг нь харлуулсан хэвлэлийнхэн болон “нүүрсчин” сэтгүүлчдийг зарлана. Бичлэгтэй.
Мөн Хэро Баатар гэдэг нөхөр иргэн Э, Г нарт захиалга өгөөд Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай сошиал контент хийсэн ажил шалгагдаж байна.
Иргэн Г гадагшаа зугтаасан байна. Иргэн Э цагдан хоригдоод байгаа.Энэ асуудлаар нийтэд нь тодорхой баримт бичлэгтэй мэдээлэл хийнэ” хэмээн мэдэгдсэн.
Гэвч өчигдөр /2025.11.10 өөрийн цахим хуудсандаа “Хоолой бүр пир пар болцон байсан юм. Өнөөдөр таг. Эм тариа руу орчлоо. Хоолой руу орчдог айхтар ханиад байна” гэж бичээд “усанд хаясан чулуу” шиг алга болов.
Салбар дундаасаа нүүрсчин бүү хэл Б.Энхбаяр сайдыг төлбөр авч харлуулсан сэтгүүлч бүү хэл хүн хайгаад олоогүй хэвлэлийнхэн Хуульзүйн сайдыг хоёр өдөр сураглаж сууна.
Б.Энхбаярын “Баримт дэлгэнэ” гээд алга болдог ээлжит энэ үйлдлийг бусдыг гүтгэсэн нь үнэнд гүйцэгдээд зугтсан гэж олон нийт харж байна.
Одоогоос хоёр жилийн өмнө сайд маань “Нүүрсний машинтай 40 сэтгүүлч байна. Үүнийг ил болгоно” хэмээн мэдэгдсэн ч зарлаагүй.
Энэ мэт олон гүтгэлгүүдэд хэвлэл мэдээллийн салбарынхан баримтаа гаргаж, тайлбарыг хийхийг шаардсан ч “зугтсаар” өнөөдрийг хүрэв.
Энэ салбар олон мянган хүн ажиллаж, амьдардаг учир баримтаа гаргаад мэдээллээ хийнэ үү. Баримт эс бий бол уучлалт гуйна уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна