Х.Ганхуяг: Эрүүл мэндийн даатгалын сан шүүрийн шанага шиг болчихсон байна

Х.Есү
2 цаг 57 минутын өмнө

УИХ-ын гишүүн төсвийн байнгын хороон дарга Х.Ганхуягаас төсвийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Эрүүл мэндийн даатгалын сан өнөөдөр шүүрийн шанага шиг болчихсон байна. Бараг эрүүл шахуу хүн архины эмчилгээ хийлгээд жилд 30-40 сая төгрөг гаргаж байна. Нэг иргэн 100 гаран сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авчихсан байж байна.

Бид 190 тэрбум төгрөг даатгалын санд нэмээд өгч байна. Тэр шанагаа битүүлэх хэрэгтэй байна. Даатгалын сан хулгайд идэгдчихсэн байна. Нэмж өгсөн 190 тэрбум төгрөгөөр эмч эмнэлгийн ажилчдынхаа цалинг 15 хувь нэмнэ шүү гэж хэлсэн.

Даатгалын сан шүүрийн шанага шиг болчихсон болохоор иргэнд очих эмчилгээ очихгүй болохоор эмчийн цалин нэмэгдэхгүй байгаа юм. Тиймээс эхлээд хулгайгүй болох ёстой байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.159
    19 минутын өмнө

    Есү гэдэг хүн минь мэдээгээ зөв оруулаачдээ. Шүүрийн шанага биш шүүрэн шанага гээчдээ ядаж.

    Хариулах