ЧУУЛГАН: УИХ-ын дэд даргыг, огцруулах шинээр томилох тухай асуудлыг хэлэлцэнэ

Х.Есү
4 цаг 29 минутын өмнө

Өнөөдөр байнгын хороод болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллыг хүргэж байна. 

ЛХАГВА ГАРАГ /2025.11.12/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан

Иргэдийн нийтийн өргөдлийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.30

“Их Эзэн Чингис хаан”

3

УИХ-ын даргын 2025 оны 289 дүгээр захирамжаар байгуулагдсан

Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчны талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

4

Хууль зүйн байнгын хороо

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.30

“Үндсэн хууль”

ХОЁР.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хянан шалгах түр хороо

·        Түр хорооны тогтоолын төсөл

·        “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох

·         Бусад

15.00

“Их Эзэн Чингис хаан”

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·         Бусад

14.30

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төсвийн байнгын хороо

·   Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/

·   Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·         Бусад

16.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·       Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай асуудал /үргэлжилнэ/

·       Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудал

·    Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

·         Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах

·         Бусад

14.00

“Их хуралдай”




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна