Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын дэд даргаар, Х.Ганхуяг шадар сайдаар томилогдоно

С.Гандэлгэр
2025/11/12

Өнөөдөр /2025.11.12/ УИХ-ын чуулган хуралдана. Чуулганаар УИХ-ын дэд даргыг огцруулах, томилох, Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр байгаа юм. 

Тодруулбал,

  • Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай асуудал 

Ерөнхий сайдыг огцруулах процесс нь хууль Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнээд байгаа. Үүнтэй холбогдуулан тухайн хурлыг даргалсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлөх асуудлыг өнгөрөгч долоо хоногт хэлэлцэж өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлоод байгаа юм. 

  • Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудал

Өнөөдөр чөлөөлөгдөх Х.Булгантуяагийн оронд УИХ дахь олонхийн бүлэг болох Монгол Ардын намын бүлгээс Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр түүнийг томилох эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэх нь ээ. 

  • Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах

Үүнээс гадна кабинетынхаа эсрэг кноп дарсан С.Амарсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд түүнийг оронд Х.Ганхуягийг томилохоор болоод байгаа юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.133
    2025/11/25

    Shantaaj hiiseer baigaad ded darga genee kkk hudraggui Lalar ymaa ene Baterden

    Хариулах