Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарынхаа эмч ажилчдын цалинг 2026 онд 3 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болгоно

С.Гандэлгэр
3 цаг 45 минутын өмнө

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2025.11.11-ээс 12 -нд шилжих шөнө төв талбайд суулт хийж буй эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын төлөөлөлтэй уулзжээ. 

Энэ талаар тэрбээр "Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, гишүүдтэй өчигдөр уулзаж хэлэлцээрийн ширээнд суух урьдчилсан тохироо хийсэн ба уг саналаа талбайд цугласан салбарынхаа төлөөлөлд танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд цалинг нэмэх тооцоолол судалгааг тасралтгүй хийсэн ба үе шаттайгаар нэмэгдүүлэх бодит тооцооллыг бүх талуудад хүргүүлж, танилцуулаад байна.

Эрүүл мэндийн салбарынхаа эмч ажилчдын цалинг 2026 онд 3 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болгоно" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна