Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг он гараад 30 хувиар, 2026 ондоо багтаж гурван саяд хүргэнэ

С.Гандэлгэр
3 цаг 30 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин хөлсний нэмэх болсон талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өчигдөр төв талбай дээр ҮЭХ-ны төлөөллүүдээ уулзаж, цалин нэмэх саналаа тавьж, урьдчилсан тохироонд хүрсэн. Өнөөдөртөө гурван талт хэлэлцээртээ орох болно. 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс цалинг 30 хувиар нэмнэ. Дараа нь 2026 онд багтаад эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг гурван саяд хүргэнэ. Мөн 2027 онд Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 3.5 саяд хүргэх бэлтгэл ажилд орсон" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна