З.Нарантуяаг хууль зөрчиж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилсон гэж үзэн, чөлөөлжээ

С.Гандэлгэр
3 цаг 16 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. 

Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу тус банкны захирлыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж томилох ёстой юм байна. Харин З.Нарантуяа захирлыг сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилж хууль зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс ийнхүү түүнийг үүрэг ажлаас нь чөлөөллөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна