УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн санаачилсан түр хорооны талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын төсөл 16 жил гацсан. Энэ хил холболтын хэлэлцээр байгуулсан нь зөв. Л.Оюун-Эрдэнэ гишүүн харин Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар энэ асуудалтай холбоотой гэж ярьсан. Эндээс яагаад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллах таван жилийнхээ хугацаанд хариуцлага тооцохгүй өдийг хүрсэн бэ гэдэг асуулт гарч ирж байна.
Түүний байгуулах гэж байгаа түр хороог байгуулах эсэх дээр УИХ гурвын гурван удаа санал хураалт явуулсан ч дэмжигдээгүй учраас Д.Ганбат гишүүн бид хоёрын түр хороо байгуулагдах юм байна гэсэн ойлголттой байсан. Гэтэл өнөөдөр 4 дэх удаагаа санал хураалт явуулах гэж байгааг гайхаж байна. Тийм учраас иргэддээ, хэвлэл мэдээллийнхэнд хандаж байна. Монгол Улсад хууль засаглах уу, бүлэглэл засаглах уу гэдэг асуудалтай бид тулж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна