“Оюутолгойн сонсгол”-д гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд, 27 УИХ-ын гишүүнийг гэрчээр дуудлаа

Zuv.mn
3 цаг 29 минутын өмнө

Оюутолгойн Хянан шалгах түр хороо 12 дахь удаагийн ээлжит хурлаа зохион байгуулсан. Тэгвэл тус хорооны дарга О.Батнайрамдал болон түр хорооны гишүүд өнөөдөр /2025.11.13/ мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулах талаар хэлэлцжээ.

Тэгвэл өнөөдөр "Оюутолгойн сонсгол”-д гэрчээр оролцох гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд, 27 УИХ-ын гишүүн нарын 300 гаруй албан тушаалтан, иргэдийн нэрсийг зарлалаа.


Тус сонсголд дуудагдаж байгаа гэрчүүдийн хувьд нэг талдаа сонсголд биечлэн ирж, Оюутолгойтой холбоотой иргэд олон нийтэд эргэлзээтэй асуудлыг өөрийн биеэр тайлбарлан, бодит үнэн мэдээллийг өгөх боломж гэж харж байна" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.223
    1 цагийн өмнө

    элбэгхулгай сайханбилэ г,баярцогт, баяр нарын зуурсан бантан,бусад хүмүүс хамсаатан,намбаа ваныг болохгүй бол үндсэн хуулийн аргаар огцруулж байж гэрээ хийх боломжтой гэж анусын монгол дахь элчинд аюулгүй зөвлөлийн хурлын дараа мэдээлэл очсон байсныг wikileaks дээр илчилсэн байдаг биз дээ,300 БИШ,дээрх 4 дээрэмчинг л шалгахад л тодрох асуудал даа уул нь,риогоос нэг ч луйварчин ирэхгүй ээ,цагийн гарз,гадаад ажилчдынх нь визийг хүчингүй болгоод хөөгөөд явуулахад л маргааш нь гуйгаад ирэх л юм шүү дээ уул нь БАТНАЙРАМДАЛ гэх хүүгийн амь нас,улс төрийн карьераа золиосолж,МОНГОЛ улсынхаа төлөө хулхи хурандаагаас илүү чөмгөө дундартал зүтгэж буй эр зоригиийг нь үнэлэе,ТАВАН ТОЛГОЙГОО улсдаа авч үлдсэн УИХын гишүүд Эрдэнэчимэг,Уянга нарыг яаж харлууллаа даа ихэд санаа зовж бна даа???!!!

    Хариулах
  • 54.169.2.170
    1 цагийн өмнө

    оюутолгойн хангамжийн авилгачидын хамсаатанууд болох оюутолгойн хуулийн албаны дарга бөгөөд уих гишүүн о.номинчимэгийн нөхөр д.амарбаясгалан, д.содхүү, дэд бүтэцийн м.одхүү, IT -н гандэлэг, баяжуулахын ганболдын суганы үснүүд, хангамжийн хувалз менежкр г.баярхишиг нарыг сонсголд дуудаач

    Хариулах