УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын гишүүд ЭМДС-ийн тогтолцоог өөрчлөх талаар мэдээлэл хийлээ.
С.Одонтуяа: Өнөөдөр МАН миний мэдэхийн маш олон санг дампууруулсан. Эрүүл мэндийн даатгалын сан бол дампуурахад ойрхон байгаа. 2024 оны төгсгөлд 316 тэрбум төгрөгийн өртэй байсан. Үүнийг улсын төсвөөс шийдсэн. Тэгэхээр бид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэндийн яамны харьяаллаас нэн яаралтай гаргах шаардлагатай гэж үзэж байгаа.
2022 онд ЭМДЕГ-ын дор байсан хяналтын хэлтсийг татан буулгасан байна. Үүнээс хойш ямар ч хяналтгүй болсон. Авлига хээл хахууль, хулгай гээд бүх зүйл цэцэглэсэн байна. Үүн дээр бид эмч нарыг буруутгаагүй ээ. Үүнд хүмүүсийн өвчин зовлонгоор мөнгө хийдэг, даатгал төлөгчдийн мөнгөнөөс ашиг хонжоо хайсан хэсэг бүлэг хүмүүс энэ асуудлыг хийсэн байна.
ЭМДЕГ өртгөө зөв тодорхойлж чадахгүй байна. Мөн хяналтын системгүй ажиллаж байна.
Д.Энхтуяа: Өнөөдөр манай Монгол улсад сангаар бизнес хийдэг, санг тонож дээрэмдэж, улс төрийн хэрэгсэл болгоод ашиглаад сурчихсан байна. Тиймээс сангуудыг төрөөс хараат бусаар ажиллуулж, дарга нарын тушаалаар сангийн хөрөнгөд гар хүрдэг асуудлыг зогсоох ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна